21 Episodes
2020 First episode About WING PODCAST Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар ач холбогдолтой номуудыг уншиж эмхэтгэн хүргэнэ. Хүүхдийн боловсрол, хүмүүжлийн талаар боловсролын байгууллага, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх нарын төлөөлөлтэй ярилцлага хийж хүргэнэ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллана.
Publisher Wing Podcast
Category kids & family
Language mn
Explicit No
First episode 3 Aug 2020
Latest episode 24 Dec 2021 Latest episodes 21 episodes in the feed.
24 Dec 2021
#21. Дунд сургуулийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд / Middle School Matters, Phyllis L. Fagell Дунд сургуулийн шилжилтийн үе бол хүүхдүүдийн хувьд маш чухал үе шат билээ. Бие физиологийн хувьд гормоны ѳѳрчлѳлт, найз нѳхдийн хүрээлэл өөрчлөгдөх, эцэг эх, багш нараас ирэх хүлээлт, шаардлага мөн нэмэгддэг. Хүүхдүүд ѳѳрийгѳѳ ч танихгүй болтлоо ѳѳрчлѳгддѳг. Энэ насны хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцах талаар бодит жишээнд тулгуурлаж энгийнээр тайлбарласан аргачлал бүхий номоо сонсоно уу.
22 Nov 2021
#20 Алдаа бол бэлэг Алдаа бол бэлэг
Зохиолч: Jessica Lahey- дунд сургуулийн багш, зохиолч, ээж хүн.
Номын тухай: Хамгийн том хүүгээ дунд ангийн сурагч болох үед өөрийнхөө сурагчиддаа хандаж байгаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлж байгаа хандлагаа ер нь л нэг болохгүй байна гээд анзаарч эхэлдэг. Өөрийнхөө overparenting буюу бүх алдаа, хэцүү нөхцөл байдал болгоноос хүүхдүүдээ хамгаалдаг, хэтэрхий юм болгонд нь оролцож байгаа шүүмжилж боддог. Тэгээд тэр мөчөөс эхлээд хүүхдүүддээ болон сурагчиддаа алдаанаасаа суралцах боломжийг нь олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод тийм багш, тийм ээж болохоор шийддэг. Тэгж чадсанаараа хүүхдүүд нь, сурагчид нь илүү хариуцлагатай, өөрийн зүйлдээ өөрсдөө эзэн болж байгааг илүү мэдэрдэг. Тэгээд энэ аргынхаа талаар аргачлалыг эцэг эхчүүд, багш нарт зориулж ном болгон гаргасан байгаа.
00:00:35 Алдаа бол бэлэг номын танилцуулга
1-р хэсэг Алдах: Эцэг эхчүүдийн хамгийн үнэт хэрэгсэл
00:02:10 Бүлэг 1. Алдаа гаргах хэрхэн муухай болсон тухай: Америк эцэг, эхчүүдийн товч түүх
00:05:34 Бүлэг 2. Хүүхэд эцэг, эхээс хараат байх яагаад болохгүй байна вэ: Дотоод урам зоригийн хүч
00:10:11 Бүлэг 3. Бие даасан болон чадвартай хүүхэд өсгөх
00:19:03 Бүлэг 4. Магтаал болон хүүхдийн өөртөө итгэх итгэлийн хамаарал
2-р хэсэг Алдаанаасаа суралдах: Хүүхдэд алдаагаа амжилт болгохыг зааж өгөх
00:22:33 Бүлэг 5. Гэрийн ажил
00:26:25 Бүлэг 6. Найзууд
00:30:15 Бүлэг 7. Спорт
00:34:11 Бүлэг 8. Дунд анги: Жинхэнэ алдаа гаргадаг нас
00:39:07 Бүлэг 9. Ахлах сургууль болон түүнээс цааш, жинхэнэ бие даасан хүн болох гараа
3-р хэсэг: Хичээлдээ амжилт гаргах: Багаараа алдаанаас суралцах
00:47:43 Бүлэг 10.Эцэг, эх-багшийн хамтын ажиллагаа
00:49:14 Бүлэг 11. Гэрийн даалгавар: Хэт оролцохгүйгээр хэрхэн туслах вэ
00:56:40 Бүлэг 12. Дүн: Муу дүн авсны жинхэнэ үнэ цэнэ
19 Oct 2021
#19 Сурагчид яагаад сургуульд дургүй байдаг вэ / Why don't students like school, Daniel T. Willingham Хүний тархи, оюун ухаан хэрхэн ажилладаг талаар танин мэдэхүйн шинжлэх ухааны өнцгөөс тайлбарласан ном байлаа. Багш нар хүүхдийн тархи хэрхэн ажилдагийг ойлгоод хичээл заах аргаа өөрчилснөөр сургуулийг илүү үр бүтээлтэй болгож болох нь ээ. Мэдлэг, давтлага, туршлага гурвыг хослуулан хэрэглэснээр хүн мэргэшдэг талаар дахин сануулсан ном байлаа. Та бүхэн таалан сонсоно уу.
Host of WING PODCAST? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .