12 Episodes
5 Ratings
2020 First episode About Behind The Sport Олон улсын болон дотоодын спортын ертөнц болж буй үйл явдлууд, мэдээ мэдээллийг ярилцлага хэлбэрээр хуваалцах подкаст
Publisher Behind The Sport
Category sports
Language mn
Explicit No
First episode 20 Mar 2020
Latest episode 31 Aug 2021 Latest episodes 12 episodes in the feed.
31 Aug 2021
#12 Олимп & "Тамирчны Манлайлал-2021" Бид хоёр Токио-2020 Олимпын наадмын шууд дамжуулалт болон "Тамирчны Манлайлал-2021" хөтөлбөрийн тухай ярилцлаа.
7 Jun 2021
Тусгай дугаар: ТОКИО-2020 Зуны Олимпийн 32 дугаар наадам эхлэхэд ердөө 47 өдөр үлдээд байна. Энэ л өдрүүдэд ТОКИО-2020 наадмыг тэсэн ядан хүлээж буй та бүхэнтэйгээ уг наадамтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн хуваалцахаар шийдлээ. Хүлээн авч сонсоно уу :)
10 Feb 2021
#10 Спортын Сэтгүүл зүй: Ц.Энхтүвшин (Таван Цагариг) Шинэ оны эхний дугаараа хүлээн авна уу. Бид энэ удаад Монголын спортын сэтгүүл зүйд 26 дахь жилдээ хүчин зүтгэж буй "Таван Цагариг" сонины сэтгүүлч,хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшинг урьж ярилцлаа.
21 Nov 2020
#9 Тусгай Олимп: Х.Номинзул & Н.Эрдэм Бүгдээрээ сайн уу? Халдвар хамгааллын дэглэмээ сахиад гэр, гэртээ карантиныг дажгүй өнгөрөөж байгаа гэдэгт найдаж байна. Шинэ дугаартаа бид Тусгай Олимп гэж юу болох, спорт оюуны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын амьдралд болон нийгмийн чиг хандлагыг эергээр өөрчлөхөд хэрхэн гүүр болж буй талаар Монголын Тусгай Олимпийн Хорооны Спорт хариуцсан захирал Х.Номинзул болон тус хорооны сайн дурын ажилтан, дэмжин тоглогч, хөлбөмбөгийн Дэрэн клубийн тоглогч Н.Эрдэм нарыг урьж ярилцсан юм.
27 Oct 2020
#8 Тамирчны карьер: МУГТ Д.Мөнхбаяр Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаартаа МУГТ, Олимпийн наадмын хошой хүрэл медальт, буудлагын ДАШТ-ий хошой алтан медальт Д.Мөнхбаяр эгчийгээ урьж, буудлага спорт, тамирчны карьер гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Энэхүү дугаарыг Дуугай Тогло видеокасттай хамтран бэлтгэв.
Видео хувилбарыг доорх холбоосоор үзнэ үү
https://bit.ly/2HAq9VN
6 Oct 2020
#7 Марафон гүйлт: МУГТ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа Сайн байцгаана уу? Энэхүү дугаараа бид гүйлтийн талаар мэдээ, мэдээллийг түгээдэг Run Ants Run подкасттай хамтран бэлтгэв. Дугаарын зочдоор Монголын домогт марафон гүйлтийн тамирчин, Олимпийн наадамд 4 удаа эх орноо төлөөлөн оролцсон, Ази тивийн аварга, МУГТ Б.Сэр-Од болон түүний дасгалжуулагч, гэргий О.Оюунтуяа нар оролцож, марафон гүйлтийн спорт мөн тэдний хамтдаа бүтээсэн олон гайхалтай амжилтууд, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвүүдээр ярилцлаа. Түүнчлэн подкаст маань та бүхний сонорт хүрч буй энэ өдөр буюу 10-р сарын 7-ны өдөр Б.Сэр-Од ахын маань төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэндийг олон жил Монгол түмнээ спортын амжилтуудаараа баярлуулаарай гэсэн ерөөлийн хамтаар дэвшүүлье!
12 Aug 2020
#6 Дасгалжуулалт: Б.Мандуул Сайн байцгаана уу? Шинэ дугаартаа бид сагсан бөмбөгийн дасгалжуулагч Б. Мандуулыг урьж дасгалжуулагчийн ажил, тэр дундаа багийн спортын дасгалжуулагч байхын онцлогуудыг, мөн тамирчдын бэлтгэлжилтийн талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Манай зочны Youtube хуудсаар зочлон, дасгалын бичлэгүүд болон сонирхолтой ярилцлагуудыг нь үзээрэй!
https://www.youtube.com/user/Manduulero
30 Jun 2020
#5 Спорт ба Эмэгтэйчүүд: П.Тунгалаг Шинэ 7 хоногт ээлжит подкастаараа уулзаж буйдаа баяртай байна. Дугаарын зочноор Олон Улсын Олимпийн Хорооны “Эмэгтэйчүүд ба Спорт” комиссын гишүүнээр 2015-2019 оны хооронд сонгогдон ажиллаж байсан П.Тунгалаг эгч маань оролцож, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо болон тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдийг хөндөж ярилцлаа. Үргэлж биднийг дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Бас share хийхээ мартав аа! 😊
8 Jun 2020
#4 Спорт ба тогтвортой хөгжил Сайн байцгаана уу?
Ээлжит дугаараа бид хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндөж ярилцдаг, “ногоон” подкаст Sustainable Mongol-той хамтран бэлтгэлээ. Энэхүү подкастаас ОУОХ (Олон Улсын Олимпийн Хороо) өөрсдийн боловсруулсан тогтвортой хөгжлийн 18 зорилтуудыг үйл ажиллагааныхаа хүрээнд болон Олимпийн наадмуудад хэрхэн тусгаж ажиллаж буйг, мөн энэхүү үзэл санааг спортоор дамжуулан олон нийтэд түгээх боломжуудын талаар ярилцсныг хүлээн авч сонсоно уу.
8 Jun 2020
#3 Е-SPORT-ын эргэн тойронд Сайн байцгаана уу? Бид энэ удаагийн дугаартаа Монголын Электрон Спортын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Амаржаргалыг урьж, Монголдоо хамгийн олон тамирчинтай гэгддэг E-спортын тухай ярилцлаа.
1:50-07:30 Дотоодын болон олон улсын тэмцээн, уралдаануудын эргэн тойронд
8:20-11:30 ОУОХ-ны залуу сэтгүүлч хөтөлбөрийн тухай
11:50-12:57 Монголын Е-спортод үзүүлж буй Ковид-19-ийн нөлөө
13:20-16:22 Е-спорт спортын төрөл мөн үү? Үндсэн төрлүүд
16:50-22:25 Мэргэжлийн тамирчин болон сонирхогчдын ялгаа, бэлтгэлжилт ба боломжууд
25:20-33:05 Ивээн тэтгэгчид, холбооны менежмент, хамтын ажиллагаа
33:16-38:19 Е-спортын онцлог, давуу талуудаас
29 Mar 2020
#2 Япон болон Солонгосын оюутны волейболын лигт тоглодог Монгол тамирчдын туршлагаас Шинэхэн дугаартаа бид волейболын спортоор Япон болон Солонгос улсын оюутны лигт тоглодог Б.Баярсайхан, Г.Хандсүрэн нарыг урьсан юм. Тэдний волейболын спорттой холбогдсон түүх, мэргэжлийн тэр дундаа олон улсын түвшинд хэрхэн суралцаж, хичээллэх болсон тухай сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцсныг хүлээн авч сонсоно уу
20 Mar 2020
#1 Хэрхэн Олимпийн Наадамд Сайн дурын ажилтнаар ажиллах вэ? Спорт сонирхогч бүхэнд зориулан бэлтгэх Behind the Sport подкастын анхны дугаараа Олимпийн наадмын сайн дурын ажилтанаар хэрхэн сонгогдох талаар ярилцлаа. Энэхүү дугаарын зочидоор Рио 2016 оны Зуны олимпийн наадам, Пёнчаны 2018 оны Өвлийн олимп, 2020оны Лозанны Залуучуудын өвлийн олимпийн наадам дээр тус тус ажиллаж байсан, Токио 2020 зуны олимпийн наадам дээр ажиллах Ө.Энхцацрал, Э.Гуамарал нартай ярилцлаа.
Тэд хэрхэн сонгон шалгаруулалтанд бэлтгэж, олимпийн наадам дээр ажиллаж байсан туршлагаа хуваалцсан юм.
Reach and audience Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Apple Podcasts (US) 5.0 / 5 5 ratings Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Behind The Sport Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 22 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 19 Oct 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Behind The Sport? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans