57 Episodes
21 Ratings
Monthly Cadence
2018 First episode About DEEP TALK with SANAA Deep Talk with Sanaa. “Монтений Сормуус” блогийн зохиогч Санаагийн хөтөлдөг подкаст. Энд бид хүний сэтгэл зүй, амьдралын талаарх сонирхолтой сэдвүүдийг энгийнээр хуваалцах болно.
Publisher Ariunsanaa Tsogbadrakh
Category arts · education · society & culture
Language mn
Explicit No
First episode 6 Oct 2018
Latest episode 10 Aug 2026 Latest episodes 57 episodes in the feed.
10 Aug 2026
#57: USEGTOO уран бүтээлчийн нэгдэлтэй танилцацгаая: "Echoes of the City" Энэ удаагийн дугаараар ҮсэгТоо залуу уран бүтээлчдийн нэгдлийн "Echoes of the City" буюу “Хотын чимээ” хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын өдрийн ярилцлагыг хүргэж байна.Хот маш олон дуу чимээ, асуудал, утга, дурсамж, цаг хугацааг агуулна. Өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчид маань уг үзэсгэлэнгээр бидэнд ямар мэдрэмж төрүүлэх бол?Хариултыг нь биеэр очиж, харж, мэдрэхийг хүсэж байна.00:02:26 Уран бүтээлч Тогтуун00:18:33 Уран бүтээлч Тэргэл00:27:33 Уран бүтээлч Халиунаа00:31:11 Уран бүтээлч Орxон00:38:44 Уран бүтээлч Мөнхцэцэг00:51:47 Уран бүтээлч Цэлмүүн01:01:05 Уран бүтээлч МөнхтөгөлдөрТус үзэсгэлэн нь 2026 оны 8 дугаар сарын 7-нд нээлтээ хийж, 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл B Contemporary Art Gallery-н үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх билээ.Бүрэлдэхүүнд энэхүү нэгдлийг үүсгэн байгуулагч уран бүтээлч Э.Тогтуун, гэрэл зурагчин Н.Мөнхцэцэг, гэрэл зурагчин Г.Халиун, уран бүтээлч Э.Орхон, костюм дизайнер А.Мөнхтөгөлдөр, аниматор Т.Тэргэл, уран бүтээлч Б.Цэлмүүн нар оролцож байна. Мөн ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн зочин уран бүтээлч Катя Бринкманн, дуучин, ая зохиогч Г.Даваадалай нар байгаа болно.Ингээд урлаг, уран бүтээлчидтэй дугаарыг маань хүлээн аван сонсоно уу.
31 Jan 2026
#56: Уран бүтээлч Очир: "Teresa in the Moon" хамтлагийн дуунуудыг амьдаар нь сонсоход бэлэн үү? Энэ удаагийн дугаарт маань "Teresa in the Moon" хамтлагын үүсгэн байгуулагч, гоцлох дуучин, уран бүтээлч, сэтгэл судлаач Очир оролцлоо. (Видео подкаст төдийлөн оруулдаггүй надад их догдлом байлаа.) Бидний яриа хамтлагийн нэрээс эхлээд уран бүтээл бүтэх үйл явц, шинэ тоглолт, "Apollo's Love Never Dies" нэртэй шинэ цомгийн дуунуудын утга учрын тухай ярилцлаа. Тэдний "Twilight Serenade" нэртэй тоглолт 2026 оны 2 дугаар сарын 7-нд "On'n Off" продакшны байранд болох гэж байна. Хайр гэдэг үгийг бүгд мэдэх ч хэрхэн мэдрэгдэх нь хүн бүрт өөр шүү дээ. Twilight Serenade тоглолт нь дотоод хүнээ сонсохыг хүссэн, дурласан, зүрхээ шархлуулсан хэн бүхэнд зориулагдсан билээ. Тоглолтын тасалбарыг Portal.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой. https://www.portal.mn/en/events/twilight-serenadeУран бүтээлийн хувьд тэд өөрсдийн өвөрмөц аялгуугаараа танигдсан бөгөөд саяхан RAW Underground-д шинэ цомгийн дуунуудаасаа бичүүлжээ: https://www.youtube.com/watch?v=FxN3V_Ig5mk&list=RDFxN3V_Ig5mk&start_radio=12 сарын 7-нд уулзацгаая~!
27 Oct 2025
#55: Харүки Мүриками "ӨДӨР БҮР НҮҮДЭГ БӨӨРӨН ЧУЛУУ" өгүүллэгийн хэсгээс Нил паблишингаас эрхлэн гаргасан "Гоо үзэсгэлэн бол шарх" нэртэй дэлхийн хайрын өгүүллэгүүдийн түүвэрт багтсан зохиолч Харүки Мүрикамигийн "Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу" өгүүллэгийн хэсгээс уншлаа. Уг өгүүллэгийг орчуулагч Тэгшзаяа орчуулсан билээ.Өгүүллэгийн тухай товчхон: Амьдрал турш тааралдах хүүхнүүдээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 3 эмэгтэй л жинхэнэ учрал байдаг тухай ааваасаа сонссон Жүнпэй үргэлж энэ тухай гайхширдаг байлаа. Туршлагагүйгээс анхны хайрдаа сэтгэлээ илчилж чадаагүй түүнд хоёрхон боломж үлджээ. Жүнпэй нэгэн зоогийн газрын нээлтээр мэргэжлээ үл хэлэх Кири хэмээх эмэгтэйтэй танилцана. Хөдлөж өгөхгүй чулуу мэт гацсан амьдралд нь Кири хөнгөн агаад хүчтэйгээр нөлөөлж эхэлдэг.
Reach and audience Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Apple Podcasts (US) 4.3 / 5 20 ratings
Spotify 5.0 / 5 1 ratings Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim DEEP TALK with SANAA Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 7 Nov 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 19 Oct 2026 .
Spotify ratings Snapshot recorded: 18 Oct 2026 . Host of DEEP TALK with SANAA? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans