5 Episodes
2 Ratings
2020 First episode About Goolingoo&Wine Ганц, ганц хундага вино шимэх зуураа бүсгүйчүүдийн хоорондоо аминчхан шивнэлддэг бүхий л сэдвүүдийг бид энэхүү подкастаараа ярилцах болно.
Publisher Goolingoo
Category society & culture
Language mn
Explicit No
First episode 18 May 2020
Latest episode 5 Jul 2020 Latest episodes 5 episodes in the feed.
5 Jul 2020
Дураараа ярьсан дугаар Хөвсгөл далайгаас эхэлсэн бидний энэ удаагийн яриа олон жилийн өмнөх экстэйгээ дахин тааралдсан кино шиг учрал, гиптнуз эмчилгээнд орсон туршлага, бүүр цаашилбал бидний хамгийн ихээр хайрлаж тордож байх учиртай сэтгэл гэдэг эрхтэний эрүүл мэндийн талаар гээд олоон сэдвийг хамарлаа.
Хөдөө аяллаар явах үедээ найзуудтайгаа цугтаа аль эсэхүл зуслангийнхаа байшингийн гадаа хажуудаа халуун кофе тавьчихаад тухтайхан сууж байгаад шинэхэн дугаарыг маань таалан сонсоорой та нар минь…
Монголын зун цаг, залуу нас хоёр шиг богинохон зүйл байхгүй шүү дээ, байгаа дээр нь ханатлаа жаргаад авахаа мартуузай…
15 Jun 2020
Нөхрөө хүчирхийлээд байгаан биш биз??? Бусдын хүсээгүй зүйлийг өөрийн давуу талаа ашиглаж хүчээр хийлгэхийг ерөнхий утгаараа “хүчирхийлэл” гэж нэрлэдэг. Магадгүй бие махбодийн, бэлгийн хүчирхийлэл арай илэрхий харагддаг гэдэг утгаараа “хүчирхийлэл” гэдэг үгийг бид эмэгтэйчүүдтэй илүү холбож ойлгох нь элбэг ч эрэгтэй хүмүүс, нөхрүүд ч гэсэн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр өртдөг. Санаатай болон санаандгүй байдлаар бид хайртай нэгнээ хэрхэн яаж хүчирхийлдэг болоод харилцаагаа илүү эрүүл болгохын төлөө эхнэр нөхөр хоёр яаж хичээвэл илүү үр дүнтэй гээд гүнзгий сэдвийн хүрээнд Гоолингоо багийн гишүүд энэ удаа ярилцлаа…
7 Jun 2020
Амжилтын талаарх бидний төөрөгдөл Хорвоо ертөнц дээрх хүн болгон дахин хэзээ ч давтагдашгүй цор ганц. Хоорондоо ав адилхан хоёр хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүхний зүрхний цохилт хүртэл тэс ондоо шүү дээ. Тийм ч учраас амжилтын талаарх бидний төсөөлөл, бодол санаа хүртэл өөр байх нь ойлгомжтой. Гэвч “амжилт” гэдэг үгийг нийгэм маань нэг хайрцаганд багтааж, нэг хэмжүүрээр хэмжиж байгаа нь бидэнд улам ихийг хийж бүтээх урам зоригийг өгч байна уу? Эсрэгээрээ сэтгэл санааны дарамтанд оруулаад байна уу? Бусдын “амжилттай” гэж боддог тэр дүр зураг биднийг үнэхээр аз жаргалтай болгож чаддаг уу? гээд олон зүйлсийн талаар багийн гишүүд маань энэ дугаар дээрээ ярилцлаа.
31 May 2020
"Баараг" л 0-ээс эхэлсэн бизнесийн түүхүүд Цаасан дээр зурсан хүсэл төдийхнөөс өөр (эхлэлийн хөрөнгө, хамтран зүтгэгч, ажлын байр) юу ч байхгүй үед үнэхээр бизнес эхлүүлж болдог уу?
Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд хамгийн тренд болсон сэдвээр энэ удаа “баараг” л 0-ээс өөрсдийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө бодит болгохоор амжилттай хөдөлмөрлөж яваа Гоолингоо багийн гишүүд хоорондоо ярилцаж, өөрсдийн түүхээ хуваалцлаа.
Хэрхэн амжилттай бизнес эхлүүлэх вэ? бизнесийг амжилттай болгох хамгийн чухал арван нууц гэсэн сэдэвтэй хэдэн арван ном, нийтлэл, сургалт семинаруудад суугаад ч олж сонсохооргүй нандин, дотно, хөгжилтэй, хөшигний ардах алдаа оноогоор дүүрэн зөвлөгөө, түүхээр арвин дугаар болсон гэдэгт бид итгэлтэй байна.
18 May 2020
"EX"-ээс бидэнд үлдсэн "BENEFIT" Дурлал болгон яг үлгэр шиг жаргалтай эхэлдэг ч жаргалтай чигээрээ дуусах нь тун цөөхөн. Хамтдаа амар сайхандаа жаргаж чадаагүй ч гэсэн бид нарын амьдралд сургамж туршлага үлдээсэн, тэр битгий хэл насан туршдаа хамт байх цор ганц нэгнээ олж харах билгийн нүдийг хүртэл нээж өгсөн "EX"-үүдээ бид энэ дугаарт дурсан ярьцгаалаа....
Reach and audience Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Apple Podcasts (US) 4.0 / 5 2 ratings Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Goolingoo&Wine Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 22 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 22 Sept 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Goolingoo&Wine? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans