32 Episodes
2019 First episode About Иргэний эрх зүйн хороо Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн салбарын шинэ зохицуулалт, шинэчлэл, тулгамдаж буй онолын болон практикийн асуудлууд болон олон улсын санал, санаачлагын талаар салбарын шилдэг судлаач, хуульчдын санаа бодлыг сонсох, тэдний судалгааны үндэслэл, гүйцэтгэлийн талаар сонирхолтой мэдлэг мэдээлэл түгээхээр “Иргэний эрх зүй” подкастыг эхлүүлж байна
Publisher IrgeniierhzuinKhoroo
Category education
Language mn
Explicit No
First episode 24 Dec 2019
Latest episode 24 May 2023 Latest episodes 32 episodes in the feed.
24 May 2023
S3E01 Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс “Иргэний эрх зүй” подкастын шинэ улирлын эхний дугаар та бүхэнд хүрч байна. Энэ дугаарт хөтлөгчөөр "Өмгөөллийн Легал гайд" хуулийн фирмийн хуульч У.Азжаргал, зочноор ХБНГУ-ын Бавари муж улсын Регенсбург хотын их сургуулийн төгсөгч, Монголын хуульчдын холбооны сургагч багш Э.Нямбаатар нар оролцлоо.
Тэд “Иргэний хуулийн хэрэглээг харьцуулсан эрх зүйн үүднээс” сэдвийн хүрээнд Иргэний хуулийг түүхчилсэн болон харьцуулсан эрх зүйгээр судлах хэрэгцээ шаардлага, Монгол Улсын Иргэний хуульд туссан онолын зөрүүтэй зохицуулалт болон хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх боломж зэрэг агуулгын хүрээнд ярилцлаа.
22 Dec 2022
S2E11 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэх асуудал Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооноос бэлтгэн хүргэдэг “Иргэний эрх зүй” подкастын 2022 оны отгон дугаарыг Та бүхэнд хүргэж байна. Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар түншлэлийн гэрээг Иргэний эрх зүйн гэрээнд хамааруулан Захиргааны Ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Энэ удаагийн дугаарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч доктор, дэд профессор Б.Тэмүүлэн /Dr.Jur/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ, Монголын Хуульчдын Холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч Ц.Должинсүрэн болон хөтлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Очир нар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид нь тухайн асуудлаар зөвхөн судлаачийн хувьд байр сууриа илэрхийлсэн бөгөөд ямар нэгэн байгууллагыг төлөөлөөгүй болно. Энэхүү подкастыг хийхэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Өмгөөллийн “Легал Гайд” хуулийн фирмийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Мөн оролцсон хуульч, судлаач нартаа болон Монголын нийт хуульч нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирж буй 2023 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
15 Dec 2022
S2E10 Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Иргэний эрх зүй подкастын шинэ дугаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сэдвээр та бүхэнд хүрч байна.
2010 онд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаар манай улсад ABS /asset backed security/ буюу тогтмол эргэн төлөгдөх төлбөрийн үүргийг баталгаа болгосон үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүний хамгийн том төлөөлөл нь МИК ХХК-с гаргасан Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг бий болгох үнэт цаас юм.
Энэ удаагийн дугаарт, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай ойлголт, ач холбогдол болон зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн хэн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах боломжтой зэрэг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганхүрэл, тус чиглэлээр мэргэшин үйл ажиллагаа явуулагч Юнайтэд эйр Файнанс ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Маргад-Эрдэнэ нар оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Иргэний эрх зүйн хороо Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 22 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 15 May 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Иргэний эрх зүйн хороо? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans