16 Episodes
2 Ratings
2020 First episode About Моши Моши / Moshi Moshi もしもし?📞
Тухайн зочны өөрийн гэсэн онцлог өнгө аясыг нь энэхүү подкастаараа дамжуулан гаргаж vaiiina!! Амьдралд их сонирхолтой хүмүүс олон таардаг шүү дээ, заримтай нь ахиж хэзээ уулзаж ярилцахаа мэдэхгүй тул ийнхүү баримтжуулбал хэн хэндээ дурсамжтай юм болов уу? Хожим сонсоход тухайн цаг үеийн "балчир" өөрийгөө сонсоход ямар санагдах бол? Энийг сонсож буй таныг юу юугүй бос зүтгэ гээд хүчлээд байхгүй, бас учир зүггүй назгайраад байхгүй. Олон хүнээс олон өнгийг олж хараарай гэж хүсье!
じゃーね!👋
Publisher Anaru
Category society & culture
Language mn
Explicit No
First episode 24 Apr 2020
Latest episode 31 Oct 2022 Latest episodes 16 episodes in the feed.
31 Oct 2022
S3E4: Hurgan "Horror" Хэсэг нөхөд ажлаа сонирхолтой газар хийж үзье гээд лаптоп юутай ийтэй бүх юмаа аваад орой Тэрэлжийг зүглэн гарсан зун байдаг юм. Гадаа бороо зөөлөн орж бид монгол гэрт гэрлэн чимэглэл өлгөж, галаа түлж, лаа асаан "cozy" орчин бүрдүүлэн ажлаа хийж суугаад, хэсэг амрахдаа жаал айшгийн зүйлс ярьж далимаар нь подкастаа хиймээр санагдсан байдаг юм. Даариймаа, япон дахь болсон явдал, бөөгийн сүнс, онгодын сүнсэнд шоглуулсан нь, creepy оньсого, таавар, махчин ээжийн түүх, шинжлэх ухааны холбогдолтой бяцхан фактууд, өөд болсоны дараах хөдөөлүүлэлт, оршуулга, чандарлалт, 70 давхрын сүнсний түүх, дуудлагын жолооч дууддаг саико охин, хотод байдаг оршуулгын газар, сүсгээрээ төлбөрөө төлдөг сүм гээд зөндөө олон зүйл ярьсан дугаараа яг halloween-ы өдөр оруулах гээд л хүлээгээд байж. Дуусгая гээд дуусгаж өгдөггүй солиотой гаруудтай дугаар болсоон. 🌈 🦋 🦄 🍦
Сүүлдээ баахан шашин яриад яг зөв ярьж чадсан эсэхээ мэдэхгүй л байна :)) Дунд нь орилсон хэсэг байгаа соррриии🙇🏻♀️🙇🏻♀️
Бидэн 4 аймшгийн сэдвийг инээдтэй ярин хөхрөлдсөн дугаарыг хүлээн авна уу. 👻
Анар: @arderegarnet
Нямдэлгэр: @nima_desu
Отгон-Үжин: @otgonujin
Сүхбат: @s.j.bat
21 Oct 2022
S3E3: Her Story МУИС-д байдаг хос хөтөлбөрийн боломж, философи болон сэтгэл зүйн талаас нь зарим ойлголтууд, Феминизм, Хөдөлмөрийн шинэчилсэн хууль, Нойр, Стресс, хотын түгжрэл, машин, унадаг дугуй, амьдралын хэв маяг, карьер, өөрийгөө хайрлах, нууц, үерхэл, холын зайн харилцаа гээд бүр зөндөө олон сэдэврүү хальж орсон дугаар болжээ. "Стресстсэн үедээ биедээ юу ч оруулахгүй байх" алтан дүрэмнээс нь суралцаад хэрэгжүүлчих гээд л үзээд байгаа...Бас зочны маань өөрөө түрүүлж алхам хийж хэрхэн холын зайн харилцааг эхлүүлсэн маааааааш сонирхолтой хайрын түүхийг нь сонссоон ккк🥰Харилцаагаа аварч үлдэх зүйлс...🥹 Анарын аймар хурдан ярьдгийг сүмимасээннн🙇🏻♀️ Найздаа ирээдүйн зорьсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ мастертаа сурах ерөөлийг нь дэвшүүлье ээ!
Анар: @arderegarnet
Тэргэл: @tergel_0430
Доржпүрэв: /хаагаад нээгээд байдаг юм аа xD/
Энэ сувгаар Доогийгийн хийдэг бичлэгүүдийг үзээрэй! :> https://www.youtube.com/channel/UCBFuS8UN3CFpWhc6mJo9Iww
25 Aug 2022
S3E2: 16 Personalities "N" Gang Бүр хавар цэргийн баяраар бичсэн дугаараа оруулж байна. Энэ дугаарын зочин Мөөгийдөө төрсөн өдрийн мэнд дэвшүүлэн архивнаасаа гаргаж вааайййна!! 🥳🫶🏻16 personalities MBTI-н талаар түлхүү ярилцсан ба бид 4 "N" gang!! Үсэгнүүдийн тайлбар, тэдгээр олны танил эрхмүүд хэн байдаг мөн ер нь personality-с хамаараад ямар үед ямар хариу үйлдэл үзүүлдэг үү гээд л ярьж өгсөн байналээ...🤯
Аа нээрээ, наношинжлэх ухааны 2 инженер орсон анхны дугаар боллоо.✨
Мэргэжлээ бас сонгоход бидний энэ MBTI хамаатай байна уу, бас бид яг үнэндээ дотроо юу хүсдэг юм бол? Өөрөө чалөөт цагаараа юу хийх дуртай, хүсдэг вэ? Бидний хийдэг ажил, мэргэжилтэй хэрхэн хамааралтай байх… Мэргэжлийн хүмүүс биш ч гэлээ, бид өөрсдийн сонирхож уншиж байсан, туршлага дээрээ үндэслэн ярьсан байгаа шөөөө...
Нокигийн чимээгүй шивнэж ярих чимээ, Анар Тэргэл хоёрын чанга инээд, Мөөгийгийн чимээгүй алга болж уусах нь яг өөрсдийнх нь personality! xD
Манай Тэргэл хүн болгонтой адилхан ч юм шиг үгүй ч юм шиг, яг аль төрөл гэж ангилалд бид оруулж чадсангүй.🤷🏻♀️
Мөөгий хүмүүсрүү ямар нууц бичлэг явуулдаг нь баригдлаа!!🤦🏻♀️
www.16personalities.com сайтруу ороод тестээ бөглөөд үзээрэй.
Анар: @arderegarnet
Тэргэл: @tergel_0430
Мөнх-Эрдэнэ: @moogysa
Номин-Эрдэнэ: @noki1114
30 Jul 2022
Episode 09: Precious / Нандин Season 1: TOYOHASHI CHAPTER маань энэ хүрээд дууслаа. 😌
Анхлан зөвхөн битүүхэн хүсэл байсан зүйл эхний улирлын дугааруудаа бичээд дуусгаж буйд итгэхээргүй юм.
Энэ удаагийн дугаарт зочидгүйгээр бид 2 өмнөх дурсамжуудаа ярилцан дунд нь ямар ч cut хийгээгүй онцлогтой ju, гунигийн нулимстай ч дараагийн учралдаа догдолсон олон олон сэтгэл хөөрөл бүхий нандин дугаарыг минь хүлээн авна уу!🙆🏻♀️🥰
Энэ бүхнийг биелүүлэхэд үргэлж дэргэд минь дэмжиж хамтран хөтөлж бүхий л artwork-ийг хариуцдаг байсан Нандиа охиндоо чин сэтгэлээсээ талархууштай бүр хайртай! Дахин цуг хөтлөн үргэлжлүүлэх нэгэн улирлыг тэсэн ядан хүлээж vaiiiina !!❤️
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
14 Mar 2022
S3E1: Guest Host Tergel Ээе, Анараа охин буцаж подкастаа хийхээр болсондоо тун баяртай байна.
Chapter 2-н зочин хөтлөгч Батцэцэг /Hana/-ийн хувьд ажил, хичээл, диплом гээд одоо их завгүй болсон байгаа тул дараагийн нэгэн бүлгийг насан багийн найз Тэргэлтэйгээ ийнхүү эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна. Ажлынхаа хажуугаар дуртай юмаа хийгээд явюу л гэж... Энэ бүлгээр хүмүүсийн тухай гэхээс илүүтэй бид өөрсдийнхөө доторлуу өнгийхөөр олон сэдвийг сонгож оролцох хүмүүсээ хайж байна ккк. Харин энэ дугаарт илүү Тэргэлийг танилцуулж бас бус өөрсдийнхөө тухай, хэсэг хугацаанд юу болсон зэрэг зүйлсээ яриад авлаа.
Ингээд энэ бүлгийг дуустал цугтаа байгаарай гэж хүсье! Sending love from UB♡
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Тэргэл: @tergel_0430
28 Nov 2020
S2E2: Student Actress Jila Шинэ улирлын анхны зочиноор Солонгос улсын Gachon University- д жүжигчин мэргэжлээр суралцаж буй авьяаслаг царайлаг охин оролцлоо. 💜🤩Мөн youtube дээр Jila's TV гэсэн сувгаар олон сонирхолтой бичлэг хийдэг байгаа. Бүгд ороод subscribe !!!✨
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Батцэцэг: @hanaskawn
Даваажаргал: @iamjilaa
22 Nov 2020
S2E1: Guest Host Hana MOSHI MOSHI BACK !!!
Season 2 маань шинэхэн зочин хөтлөгч Батцэцэг охины хамтаар улсын маань нийслэл Улаанбаатар хотоос хөл хорионы үеэр хүрэхэд бэлэн боллоо. Цаг үеээсээ шалтгаалаад хэсэгтээ онлайн байдлаар явагдах учраас бага зэргийн жижиг сажиг техникийн асуудлууд гарсан тул уушшшшлааарай🙏🏻 🙏🏻Ер нь жоохон саадтай эхэлчихлээ. Гэхдээ зүгээр биз дээ ghguyu... 3 сар ярьсаны дараагаар ийнхүү эхлэхээр зориг шулуудав, ккк. Олон гоё сонирхолтой бидний мэддэг мэдэдгүй хүмүүс орно гэдэгт итгэлтэй байна. Урлаг уран сайхан мандтугай! ❤🤩
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Батцэцэг: @hanaskawn
20 Sept 2020
Episode 08: Vegan / Веган Sup! Дугаараа 3 сарын өмнө биччихээд хадгалаад хайрлаад л байлаа. Энэ дугаар тэр чигтээ байгаль, амьтдыг хайрлах!💚
Аа тэгээд бас тэмдэглэл хөтлөх, фейсбүүк дээрх өмнөх нэрнүүд, дандаа гоё эрүүл амттай хоолны зураг хийж бидний нүдийг баясгадаг Хулангийн веган болсон түүх, Zero Waste lifestyle, 2 зочдын өмнөх жилийнх нь аяллын түүхүүд, санал болгох зарим кино гээд олон зүйлсийн талаар ярилцлаа. 😻 meow~
Төгсгөлийн дууг та 3-таа зориулав. https://www.youtube.com/watch?v=LOPCPUq9f_g (https://www.youtube.com/watch?v=LOPCPUq9f_g)
Хичээл ном, ажил амьдрал цэгцрээд тэгж байтал бүх юм болно доо! kkk
Эртний фейсбүүкийн найзтайгаа арлын Япон улсад таарна гэж хэд мэдлээ аая!🥰
Одкогийн баито хийдэг газар нь Shampoo юм уу? Champon юм уу? 🤪🍲
Хулангийн хааяа хийчихдэг муу үйлдлийг подкастнаас сонсоорой, chshsh!🤫
Хулангийн маань хөтлөн явуулдаг Hulan’s blog-г уншиж сонирхоорой! 🙆🏻♀️
https://hulanvg.wordpress.com
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Хулан: @hulanvg
Энх-Од: @enkhod_
30 Jul 2020
Халтуурны Дугаар. Гуниглахаараа оруулна гэж хадгалж байлаа, оруулах цаг нь бололтой. 😌
It's ok to be sad.
19 Jun 2020
Episode 06: Crush / Краш Бид 4 бүр хэтэрхий их инээлдээд тэрэндээ халууцаад сүүлдээ air con асаагаад сүүлийн хэсэг чимээтэй болоод жаааахан назгайрчихлаа...
🙇🏻♀️🙇🏻♀️Сүмимасэээээнн
Хоёулаа Монголд их сургуулиа төгсөөд хамтдаа гадаадад суралцаж буй анхны хосын дугаар орлоо. Тэдний хэрхэн мастерийн зэргээр суралцаж буй, шинжлэх ухааны сонирхлынхоо хүрээнд эрхэлдэг "Гэрэл" вэбсайт болон хуудас, сонирхдог кино гээд мөн сонгуулийн талаар бяцхан яриа өрнүүллээ. Болох болохгүй юм холиод л ярьчих шиг... shshsh!🤫
☎️Урилгыг хүлээн авч гэртээ урин хоолоор дайлсан та 2-тоо баярлалаа💌
Сониуч хүн бүрт:
https://www.gerelty.today
https://www.facebook.com/gerelty.today/
Өдөр бүр хийж буй сонголтоо зөв хийцгээе! 🧡
Бидний дурдсан кино: Theory of everything, Rick and Morty, Beautiful Mind, Split, Collateral Beauty, About Time, The Notebook
https://www.youtube.com/watch?v=gqpif6cRIqw
Бүгд тэгээс эхэлдэг!
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Ханддорж: @m.khanddorj
Номин-Эрдэнэ: @noki1114
31 May 2020
Episode 05: Bento / Бэнто Подкастны маань анхны гэж онцолж болохоор олон зүйлсийг агуулсан нэгэн special дугаарыг хүргэхэд бэлэн боллоо!🙆🏻♀️
Нийгмийн ухаанаар суралцаж ажилладаг охидууд болоод ч тэр үү эдитлээд байх шаардлагагүй зөв цэгцтэй ярих юм билээ... Суралцах юм үнэхээр их, бас ярилцаад суухад ширтээд л баймаар хөөрхөн охидууд байсан гэж яана!🥰 Тэдний хичээл, сургууль, хамтын Япон дох амьдрал, Black Pink тоглолт үзсэн түүх, Японы гэрийн эзэгтэй ер нь тэгээд нийгмийн амьдрал гээд л олон сайхан сэдвээр ярилцлаа. Миний хувьд анх удаа уулзаж ярилцаж байгаа гэдгээ ч нэг мэдэхэд мартчихсан сууж байлаа. 4 охин нийлээд ярьсан болоод ч тэр үү, инээд цалгилж чанга чанга хөхөрсөн сайхан дугаар боллоо☎️Урилгыг хүлээн авч оролцсон та 2-тоо баярлалаа💌
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Энхнаран: @enxnaran
Энхдөлгөөн: @enndulguun
23 May 2020
Episode 04: Farm / Ферм Шувуудын жиргээ, мотоциклийн чимээтэйгээр цэцэрлэгт хүрээлэнд суугаад бидэн 4 нэгэн сайхан дугаар хийлээ! 🌿
10 жил нөхөрлөсөн тал талын авьяас сонирхол чадвартай 2 залуугийн яриаг сонсоод карантины үеэр ажил хичээлээсээ болоод бага зэрэг стрессдсэн бол сэргэнэ гэдэгт итгэлтэй байна. Дугаараа бичиж дууссаны дараа цаанаа л нэг мишээл тодроод сайхан болчихсон байсан. Ер нь өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж өчигдрийн өөртэйгөө өнөөдрийн өөрийгөө харьцуулж өөдөлж байвал чи сайн байгаа гэсэн үг. Өөрсдийнхөө best version-д хүрэхийн төлөө! 💚
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Билэгүүтээ: @bilgute
Тамир: @tamirzolbayar
11 May 2020
Episode 03: Relationship / Ирэлэшиншипү Шинэ дугаар орохгүй байгааг асууж сануулж сураглаж лавлаж байсан хүмүүс бол хайр juu! 😻
Өөрсдийн судалгаа, цагийн ажил, хүмүүс хоорондын харилцаа, холын зайн үерхэл, ганцаардал гээд олон сэдвээр буу халчихлаа. Ярьж байхад олон дурсамж түүхүүд бодогдоод л байлаа... Бүгд зөвхөн өөрсдийн бодол, мэдрэмж, туршлага дээр үндэслэж ярьсан болохоор авах гээхийн ухаанаар хандаарай гэж хүсье...🙇🏻♀️ Бид 4-ийн дугаар хэтэрхий fun байгаад маазарсаар байгаар таарах юм болов уу гэж бодож байлаа. Харин ямархуу дугаар болсоныг сонсоод мэдээрэй!
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Ширнэн: @dalkhjav
xxx 💛
27 Apr 2020
Episode 02: Philo? / Фило? Мийм үү? Мэмэ юү? ... Гийф үү? Жийф үү? 🤪🤪
Эээе за энэ дугаарын 2 зочид маань өөрсдийн гэсэн стил имиджтэй хоёр сайхан залуу орлоо. Өөрсдийн хичээл ном болоод сонирхож уншдаг ном, уран зохиол, яруу найраг, философи гээд олон зүйлсийн талаар ярилцлаа. Софийн ертөнц номыг уншсан төдий бага сага мэддэг надад энэ 3-тайгаа ярилцаад суухад тун таатай байлаа. Бас дараах зүйлсийг цааш хайж уншихыг хүсвэл хэрэгтэй болов уу гээд доор бичлээ.
Анар-ын дурдсан: Myth of sisyphus, eternal recurrence nietzsche, Charles Bukowski- Bluebird, Pablo Neruda- Tonight I can write, www.hellopoetry.com
Билл-ийн дурдсан: Amor fati, stoicism, Hiroyuki Imaishi- Tengen Toppa Gurren lagann, youtube channels: wisecrack, the school of life.
TEDx Toyohashi, Bill:
https://www.youtube.com/watch?v=b7e62cYNLKQ&fbclid=IwAR00zxraOYAJTsc4DhoQrYFIAWjJPqOk1uvs8_RTs52GrDwZVGcSxqQgDGQ&app=desktop
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандин-Эрдэнэ: @preciouserdene
Анар-Эрдэнэ: @anrdne
Билгүүндэмбэрэл: @billsainbileg
25 Apr 2020
Episode 01: Japanglish / Жапанглиш Конничива!!~🙆🏻♀️
Бид 2 нь эхний ноорог подкастаа оруулсанаас 9 цагийн дотор 105 хүн сонссонд нь бүр үнэхээр их баяртай байна аа... Вүүүхүүүү!!!🥳🥳
Энэ дугаараар бид өөрсдийнхөө хэрхэн Япон хэл болоод Япон улстай холбогдсон түүхүүдээ хуваалцлаа. Хамгийн сонирхолтой нь Шинэ Монгол Ахлах сургуулийн 3 үе дараалласан төгсөгч нар болох Даарий, Бадууш, Нандиа нар болон "ориг" хөтлөгч Анар миний бие хуран цугларчээ. Хэрэв асуумаар зүйлс гарвал бидэнлүү чөлөөтэй бичиж болно juuuuuu!✌🏻We inda Kaikan, toyo gang gang🤙🏻🤣🤣
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандиа: @preciouserdene
Бадууш: @tsogt_baduush
Даарий: @daariika
24 Apr 2020
Episode 00: Noorog / Ноорог Зээээ, энэхүү подкастыг миний бие Анар цааш цаашдаа хийж явах болно оо. Амьдрах хугацаанд минь таарч буй сонирхолтой хүмүүсийн тухайн цаг үе дэх үзэл бодол, сонирхлыг нь яриа хэлбэрээр ийнхүү хадгалах нь бага наснаасаа тэмдэглэл хөтлөх дуртай байсан охинд тун таатай санагдаж байгаад учир орших юм.
Удаан хугацаанд бодол төдий байсан зүйлээ карантиныг далимдуулан бодит болгож буйдаа туйлын баяртай байна. Эхний дугаар учраас алдаа дутагдал зөндөө байгаа байх. Сүмимасээээээнн..🙇🏻♀️🙇🏻♀️
Нандиагийн маань хувьд Япон улс, Тоёохашид байх хугацааны минь байнгын зочин хөтлөгч байх болно.
Энд суралцаж буй оюутнуудаас зочин болгон дараа дараагийн дугаартаа оруулах болно.
Stay tuned...
Instagram accounts:
Анар: @anaru_desu
Нандиа: @preciouserdene
Reach and audience Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Apple Podcasts (US) 5.0 / 5 2 ratings Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Моши Моши / Moshi Moshi Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 27 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 15 May 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Моши Моши / Moshi Moshi? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans