9 Episodes
2020 First episode About Оюутан Бүрд Оюутан танд зориулсан ПОДКАСТ гэж сонссон уу?
Оюутан бүрд пэйж хуудсынхан бид нар "Оюутан бүрд" нэртэй шинэхэн подкастыг эхлүүлээд байна. 🤩
Бид подкастаараа дамжуулан оюутан танд тулгарч байгаа асуудлууд, нөхөрлөл, ёс зүй, боловсрол гэсэн сэдвүүдийн хүрээнд нээлттэй ярилцах болно. Бидэнтэй хамт ярилцах зочид маань энгийн нэгэн оюутан эсвэл тухайн сэдвээр мэргэшсэн чадварлаг хүмүүс байх юм.
Манай подкаст оюутан танд эерэг өсөлт өөрчлөлтийг авчирах болно гэж итгэж байна.
"Оюутан Бүрд" Youtube channel-ийг subscribe хийгээд дугаар бүрийг алдалгүй сонсоорой.
Publisher Oyutan Burt
Category education
Language mn
Explicit No
First episode 17 Nov 2020
Latest episode 16 Apr 2021 Latest episodes 9 episodes in the feed.
16 Apr 2021
#9 Нойр ба нойргүйдэл with Д.Шүрэн Энэ удаагийн дугаарт бид нойр гэж юу вэ? нойрны эрүүл ахуй, мөн нойрны хямрал, нойргүйдлийн талаар мэргэжлийн эмчтэй ярилцлаа. Залуучууд бид ер нь хэдэн цаг унтаж амрах ёстой вэ? гэх мэт чухал асуултын хариултыг та бүхэн олж авах болно.
27 Mar 2021
#8: "Өөрийн мэргэжлээр дэлхийд гарч өрсөлдөх нь" with Т. Дөлгөөн Төгсбаярын Дөлгөөн нь Монгол улсдаа санхүүч мэргэжлээр сурч төгсөөд, өдгөө Швейцар улсад "Дэлхийн Эдийн Засгийн форум" (World Economic Forum) байгууллагад төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Оюутан бидэнд түүний өгөх үнэт зөвлөгөөг та заавал сонсоорой.
3 Mar 2021
#7: "Бие дааж, тэтгэлэгтэйгээр гадаадад суралцсан нь " with Г.Ариунзул Энэ удаагийн дугаараар 19-25 нас хүртлээ 7 жилийн хугацаанд гадны дөрвөн улсад бие даан, тэтгэлэгтэйгээр суралцаж сургуулиа амжилттай төгсөөд, одоо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төв оффист ажиллаж буй Ганбаатарын Ариунзул оролцлоо. Оюутан танд хэрхэн бие дааж, тэтгэлэгтэйгээр, гадаадад суралцах болон каринтины үеэр хэрхэн бэлтгэж болох талаар үнэт зөвлөгөөг өгнө.
12 Feb 2021
#6: "Chill" with Yavuuhulan Энэ удаа бидний зочноор "Chill with Yavuuhulan" гэсэн артист нэрээрээ алдартай өвөрмөц нэгэн залуу оролцлоо. Түүний хөгжим таны сонсгол ба бодлыг амрааж, өөр нэгэн ертөнцөд таныг аваачих болно.
21 Jan 2021
#5: "Оюутанд өгөх миний зөвлөгөө" with Цэдэвдамбын Оюунгэрэл Энэхүү дугаараар Ц.Оюунгэрэл эгч оролцож өөрийн оюутан насны дурсамж, олж авсан туршлагуудаасаа бидэнд хуваалцлаа.
22 Dec 2020
#4: "Хуулалт" with Г.Баасанхүү багш Шалгалтанд хуулах ер нь зөв үү? Хуулах нь оюутанд мөн багшид ямар нөлөөтэй вэ? Энэ удаагийн дугаараар бид "Шалгалтанд хуулах" сэдвээр МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн ахлах багш Г.Баасанхүүтэй ярилцлаа.
3 Dec 2020
#3: "Эморол" with сэтгэлзүйч Н. Рэнжмаа Ганцаардал гэж юу? Ганцаардсан үедээ та юу хийдэг вэ? Ганцаардлыг хэрхэн даван туулах вэ?
Энэ удаагийн дугаараа бид Эморол гэсэн сэдвээр сэтгэлзүйч Н. Рэнжмаатай ярилцлаа.
20 Nov 2020
#2: Номыг "ухаалаг" унших нь with А.Сайханцэцэг Энэ дугаараар бид А.Сайханцэцэг хэмээх хөдөлмөрч, ухаалаг охинтой ном унших талаар ярилцлаа. А.Сайханцэцэг маань харааний бэрхшээлээсээ үл шалтгаалан номонд дурлагч болж, одоо гадаад хэл дээр ч ном уншдаг мундаг оюутан юм. Түүнтэй ярилцсан энэ дугаар танд урам зориг өгнө гэж найдаж байна.
17 Nov 2020
#1: INTRO: Оюутан бүрд подкастаа гэж.... Энэ дугаараар бид энэхүү подкастыг эхлүүлэх болсон шалтгаан, подкастынхаа зорилгыг танилцууллаа. Дараагийн дугаараас эхлэн сонирхолтой сэдвүүдээр, сонирхолтой зочидтой хамт ярилцах болно.
Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Оюутан Бүрд Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 21 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 15 May 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Оюутан Бүрд? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans