14 Episodes
2025 First episode About Thinkers Podcast Thinkers podcast is for everyone to learn knowledge and insights from thinkers and experts .
Think with us thinkers.mn
Publisher Thinkers.mn
Category education
Language mn
Explicit No
First episode 16 Sept 2025
Latest episode 30 Dec 2025 Latest episodes 14 episodes in the feed.
30 Dec 2025
Thinkers Podcast S02E08: Өгөгдлийн шинжлэх ухаан, Ч.Алтан-Өлзий 💡 Thinkers подкастын 2-р улирлын 8 дахь дугаарт тавтай морил.
Энэ дугаарт Ард Санхүүгийн Нэгдлийн Дата судалгаа эрхэлсэн захирал Чулууны Алтан-Өлзий зочноор оролцлоо. Подкастаар өнөө үеийн хамгийн халуухан сэдэв болоод буй өгөгдлийн шинжлэх ухаан (data science), машин сургалт (machine learning) болон хиймэл оюун ухааны тухайд залуус, байгууллагын удирдлага гээд нийгэмд оролцож буй бүх талуудад чухал, түлхүүр ойлголт хуваалцлаа.
Бид нийт 14 долоотын турш Thinkers подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцлаа. Энэхүү дугаараар 2-р улирал маань өндөрлөж байна. Тун удахгүй шинэ улирал, шинэ контенттойгоор эргэн уулзацгаая.
Гүн гүнзгий сэтгэ. Thinkers podcast.
23 Dec 2025
Thinkers Podcast S02E07: Улс төрийн шинжлэх ухаан, Э.Гэрэлт-Од PhD 💡 Thinkers подкастын 2-р улирлын 7 дахь дугаарт тавтай морил.
Энэ дугаарт МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, доктор Эрдэнэбилэгийн Гэрэлт-Од багш зочноор оролцож ардчилал, улс төрийн нам, сонгууль зэрэг улс төрийн нэн чухал ойлголтыг шинжлэх ухааны үүднээс энгийнээр тайлбарласан олон нийтийн улс төрийн боловсролд ихээхэн өгөөжтэй яриа өрнүүллээ.
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.
Гүн гүнзгий сэтгэ. Thinkers podcast.
16 Dec 2025
Thinkers Podcast S02E06: Антропологи, И.Бямбабаатар PhD 💡Thinkers подкастын 2-р улирлын 6 дахь дугаарт тавтай морил.Энэ дугаарын зочноор МУИС-ийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ичинхорлоогийн Бямбабаатар багш оролцож антропологийн түүх, антропологийн арга зүй, антропологийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ёс зүй ба соёлын тухайд нэн дэлгэрэнгүй, түүхээр баялаг ярилцлага өрнүүллээ.
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцах болно.
Think with us, subscribe Thinkers podcast.
9 Dec 2025
Thinkers Podcast S02E05: Түүхийн шинжлэх ухаан - Н.Алтантөгс, PhD Thinkers подкастын 2-р улирлын 5 дахь дугаарт тавтай морил.
Энэ дугаарын зочноор МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор Наймжилчойжилийн Алтантөгс багш оролцож түүх бичлэг, түүхийн шинжлэх ухаан ба хуурмаг шинжлэх ухааны тухайд маш сонирхолтой, халуухан яриа өрнүүллээ.
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцах болно.
Гүн гүнзгий сэтгэ - Thinkers podcast
2 Dec 2025
Thinkers Podcast S02E04: Удирдахуйн ухаан - Д.Гэрэлмаа, PhD 💡 Thinkers подкастын 2-р улирлын 4 дүгээр дугаарт тавтай морил
.Энэ дугаарын зочноор СЭЗИС-ийн Бизнесийн удирлагын тэнхимийн зөвлөх профессор Д.Гэрэлмаа доктор оролцож бизнесийн удирдлага, менежментийн ухаан ба Монголын бизнесүүдэд тулгарч буй асуудал ба шийдлийн тухайд үнэтэй туршлагаасаа хуваалцан, гүн ойлголтыг тайлбарласан ярилцлага өрнүүллээ.🌱
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцах болно.
Think with us, subscribe Thinkers podcast.
25 Nov 2025
Thinkers Podcast S02E03: Санхүү удирдлага, төсөв - Ж.Дэлгэрсайхан, PhD 💡 Thinkers подкастын 2-р улирлын 3 дахь дугаарт тавтай морил.Энэ дугаарын зочноор СЭЗИС-ийн Санхүүгийн удирлагын тэнхимийн багш Ж.Дэлгэрсайхан профессор оролцож санхүүгийн удирдлагын мэргэжил, санхүүгийн салбар ба боловсролын хөгжлийн уялдаа, болон дотоодын хөрөнгийн зах зээл, төсвийн тухайд маш олон гүн ойлголтыг тайлбарласан яриа өрнүүллээ.🌱Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцах болно.Think with us, subscribe Thinkers podcast.
18 Nov 2025
Thinkers Podcast S02E02: Монгол хэл, Г.Баттогтох PhD 💡 Thinkers подкастын 2-р улирлын 2 дахь дугаарт тавтай морил. 🌱Энэ дугаарын зочноор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох оролцлоо. Подкастаар монгол хэл, монгол хэл судлал, судалгааны тухайд болон олон нийтийн монгол хэлний боловсролын тухайд маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
11 Nov 2025
Thinkers Podcast S02E01: Философи, С.Бүжинлхам 🌱Thinkers подкастын шинэ улирлын эхний дугаарт тавтай морил.
Энэ дугаарын зочноор МУИС-ийн Философи, Шашин Судлалын Тэнхимийн багш С.Бүжинлхам оролцлоо. Подкастаар философич хүний тухай, философийн сургалт, судалгаа, философийн боловсрол ба түүнд суралцахын учрын тухайд маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.
Гүн гүнзгий сэтгэ 💡
Think with us, subscribe Thinkers podcast.
19 Oct 2025
Thinkers Podcast S01E06 "Хүний эрх" Б.Болорсайхан Thinkers подкастын 6 дахь дугаарт тавтай морил. Энэ дугаарын зочноор хуульч, хүний эрхийн активист Б.Болорсайхан оролцлоо.
Подкастаар түүний хүний эрхийн тухай суурь ойлголтоос эхлэн хүний эрхийг хангах үүрэг, түүний тэргүүлэх чиглэл, эдийн засгийн шийдвэр гаргалт, хүний эрхийн боловсролын тухайд нүд нээх ярилцлага өрнүүллээ.Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцаж эхний улирлаа энд өндөрлөж байна. Тун удахгүй шинэ улирлын, шинэ дугаараар эргэн уулзацгаая.Хөтлөгчийн тухай: С.Өнөр нь Нухацтай сэтгэлгээ (2024) номын зохиогч, Thinkers.mn төслийн санаачлагч. Улс төр, экономиксийн ШУ-ны коммюникатор (science communicator) юм. Think with us, subscribe Thinkers podcast.
13 Oct 2025
Thinkers Podcast S01E05 "Монгол Улсын эрх зүйн орчин, Үндсэн 4 хууль" Б.Пүрэвсүрэн Thinkers подкастын 5 дахь дугаарт тавтай морил Зочноор "Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллагын хуульч Б.Пүрэвсүрэн оролцлоо. Энэ удаагийн дугаараар эрх зүйч, хуульч мэргэжлийн тухайд, Монгол Улсын эрх зүйн орчин, Үндсэн хуулийн тухай, болон "Гудамжны хууль" номын тухайд ихээхэн бодууштай яриа өрнүүллээ.Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.Think with us, subscribe Thinkers podcast.
6 Oct 2025
Thinkers Podcast S01E04 "Төр улс, Монгол төрийн тухай" Ж.Санчир Thinkers подкастын 4 дахь дугаарт тавтай морил. Зочноор судлаач Ж.Санчир оролцлоо. Энэ дугаарт төрт улс, монгол төрийн тухайд хөгжлийн судалгааны өнцгөөс маш сонирхолтой яриа өрнүүллээ.Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.Хөтлөгчийн тухай: С.Өнөр нь Нухацтай сэтгэлгээ (2024) номын зохиогч, Thinkers.mn төслийн санаачлагч. Улс төр, экономиксийн ШУ-ны коммюникатор (science communicator) юм. Think with us, subscribe Thinkers podcast.
30 Sept 2025
Thinkers Podcast S01E03 "Социологи, Нийтийн эрх ашиг" М.Энхбадрал Thinkers подкастын 3 дахь дугаарт тавтай морил. Зочноор “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал оролцлоо. Энэ дугаарт Цогц Хөгжлийн Үндэсний Төв, судалгааны чиглэл, социологийн шинжлэх ухаан ба нийтийн эрх ашгийн сангийн тухай маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ.Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.Хөтлөгчийн тухай: С.Өнөр нь Нухацтай сэтгэлгээ (2024) номын зохиогч, Thinkers.mn төслийн санаачлагч. Улс төр, экономиксийн ШУ-ны коммюникатор (science communicator) юм. Think with us, subscribe Thinkers podcast.
23 Sept 2025
Thinkers Podcast S01E02 "Орчуулга, Найруулга, AI" Д.Батцэнгэл Thinkers подкастын 2 дахь дугаарт тавтай морил Зочноор Nashatech технологийн компанийн ерөнхий менежер, хөлбөмбөгийн тайлбарлагч, орчуулагч, редактор Д.Батцэнгэл оролцлоо.
Энэ дугаарт орчуулга, найруулга, хиймэл оюун ухааныг бичих үйлд хэрхэн үр дүнтэй ашиглах тухай тун сонирхолтой яриа өрнүүлснийг тухлан сонсоно уу.
Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.
Think with us, subscribe Thinkers podcast.
16 Sept 2025
Thinkers Podcast S01E01 "Экономикс, Боловсрол" Профессор Ц.Батсүх Thinkers подкастын эхний дугаарт тавтай морил. Зочноор СЭЗИС-ийн профессор Ц.Батсүх (PhD) багштай эдийн засаг, Монгол дахь экономиксийн боловсролын түүх, AI, орчин үеийн боловсролын тухай ярилцлаа.Бид долоот бүр подкастаараа дамжуулан сэтгэгчид, экспертүүдийн мэдлэг, гүн ойлголтыг (insight) хуваалцана.Хөтлөгчийн тухай: С.Өнөр нь Нухацтай сэтгэлгээ (2024) номын зохиогч, Thinkers.mn төслийн санаачлагч. Улс төр, экономиксийн ШУ-ны коммюникатор (science communicator) юм. Think with us, subscribe Thinkers podcast.
Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Thinkers Podcast Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 11 Nov 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 18 Oct 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Thinkers Podcast? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans