91 Episodes
2020 First episode About UL Medeh Podcast Залуучуудад нэн шаардлагтай мэргэжил сонголт, мэргэжилээрээ мэргэших, карьераа төлөвлөх шаардлагтай мэдээллийг бодит туршлагтай мэргэжилтнүүдийн ярилцлагаар дамжуулан хуваалцах зорилготой.
Publisher Munbish
Category education
Language mn
Explicit No
First episode 28 Apr 2020
Latest episode 22 Sept 2022 Latest episodes 91 episodes in the feed.
22 Sept 2022
ҮЛ МЭДЭХ Подкаст #91: Зочин Г.Арслан "Хүнсний Технологийн Инженер Мэргэжил & Карьер Төлөвлөлт" Хүсэл мөрөөдөл, хичээнгүй зүтгэл хаана хүргэдэг гэдгийн тод жишээ болсон зочинтой ярилцахад дахин нэгийг бодож хоёрыг тунгаахад хүрч байв. Энэ дугаарыг эхэлсэнээс хойш л тасралтгүй нэг зүйл бодогдсон нь бид 10 жилдээ, их сургуулиа сонгохдоо, ажлын талбарт гарахдаа яагаад өөрсдийгөө бэлддэггүй юм бол гэх бодол мөн энэ талаар ч зочин маань маш сайхан бодит туршлагыг хуваалцлаа даа гэх бодол, догдлол өөрийн эрхгүй мэдрэгдэж байв. Хүний нутагт ажиллаж амьдрах, өөрийн мэргэжилдээ эзэн байх, мөрөөдлөө бодит болгох төлөвлөгөөг даган өдгөө Хүнсний тээврийн үйлчилгээг үзүүлдэг АНУ-дахь компанийг үүсгэн байгуулан хөдөлмөрлөж буй Г.Арсланг урин Хүнсний Технологийн Инженер ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн тухай нь сонсогч нарынхаа сонорт хүргэхэд бэлэн боллоо.
"GOLDEN WHEEL TRANSPORT INC" – Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Арслан
14 Feb 2022
ҮЛ МЭДЭХ Подкаст #90: Зочин А.Даваажаргал "Олон Улсын Бизнес Мэргэжил & Карьер Төлөвлөлт" Дуртай зүйлээ өөрийн мэргэжил болон ажилтайгаа уяж холбох тийм ч амар зүйл биш байдаг. Ялангуяа нэг газарт урт удаан жил ажиллана гэдэг үзэл бодолтой хүмүүсийн хувьд ажлаа солино гэдэг тийм ч зөв зүйл биш гэж шүүмжилдэг. Харин эдгээр хүмүүст зоригтой шийдвэр гарган өөрийн чадварыг гялалзуулах боломж төдийлөн гардаггүй харин өөрийн дуртай зүйлээ хийж гялалзаж яваа төдийгүй өнөөгийн нийгэмд хүн бүрийн өдөр тутам бүр цаг минут бүрт шагайдаг Фэйсбүүк, Инстаграммтай холбоотой Соушл медиа менежерээр ажиллаж буй залуу мэргэжилтэнтэй ярьсан ярилцлага маань ийнхүү таны сонорт хүрч байна. Шүүмжит сэтгэлгээний бодит жишээг өөрийн бүтээлээр дамжуулан хүргэдэг, аймгуудын онцлог болон бэлчээрийн мал аж ахуйн талаар маш сонирхолтой бүтээлийг толилуулж байсан бүтээлч мэргэжилтэн маань бяцхаан типүүд өгсөн бөгөөд үүнд: Японд сурах бол юуг анхаарах, CV-гээ бичих бол улиг болсон ижил хэв маягийг сонгох уу? Эсвэл арай бүтээлчээр харуулах уу гэх мэт зөвлөмжүүд энэ дугаарт багтсан болно.
IOTA MEDIA- Social Media Manager, А.Даваажаргал
2 Jan 2022
ҮЛ МЭДЭХ Подкаст #89: Зочин Ч.Амартүвшин "Түүхч- Архелогич Мэргэжил & Карьер Төлөвлөлт" Стивен Спилбергийн найруулсан кинонуудыг та үзсэн бол энд дурдах “Индиана Жонс” болон “Оддын дайн” гэсэн киног үзсэн биз ээ. Адал явдал хайн шинэ нээлтүүдийг хийдэг сонирхолтой киноны гол дүр Индиана Жонс гэгч ямар мэргэжилтэй илүү ойр дүр байв гэвэл мэдээж Археологич мэргэжил юм. Зуун, зуунаар амьдарсан хүн төрөлхтний түүхийг ирээдүй хойчид нь “мэдээлдэг” шинжлэх ухааны чухал салбарын нэг бол археологи. Дэлхийд эх орныг маань таниулж бас сурталчилж буй салбар бол яах аргагүй Археологийн салбар билээ. Энэ мэргэжлийн эзэн байж тууштай хөдөлмөрлөж МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшинтэй хуучилсан яриаг хүргэхэд бэлэн болов.
МУИС-ийн Антропологи, Археологийн Тэнхимийн Дэд Профессор, Доктор Ч.Амартүвшин
Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim UL Medeh Podcast Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 22 Aug 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 19 Oct 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of UL Medeh Podcast? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans