7 Episodes
2020 First episode About Young Voices Mongolia НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь хүүхэд, залуучуудын оролцоо, сонгуулийн мэдээлэлтэй оролцоог хангах замаар тэдний дунд ардчиллын үнэт зүйлс, сонгуулийн үйл явцад залуусын мэдлэгтэй оролцоог дэмжих зорилготой юм. Төслийн хүрээнд “Өсвөр үеийнхний дуу хоолой” бүлэг Ховд аймагт 3, Улаанбаатар хотод 7 клуб буюу нийт 250 хүүхэд, залуустай 10 клубыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Өсвөр үеийнхэнд зориулан залуу сонгогчийн боловсрол, ардчиллын боловсрол олгох зорилгоор 7 хоног бүрийн бямба гарагт подкаст бэлтгэн хүргэж байна.
Publisher Young Voices NGO
Category education · leisure · society & culture
Language mn
Explicit No
First episode 20 Dec 2020
Latest episode 9 Jan 2022 Latest episodes 7 episodes in the feed.
9 Jan 2022
Ж.Батчимэгтэй ярилцлаа Шинэ оны анхны #подкаст та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг МУИС-ийн Залуу Сонгогчдын бүлгийн оюутнууд бэлтгэсэн бөгөөд зочноор УИХ-ын Тамгийн газар ажилладаг, МУИС-ийн Математикийн ухааны бакалавр Ж.Батчимэгтэй оюутны боломжууд, иргэний нийгэм, иргэний оролцооны талаар ярилцлаа.
13 Apr 2021
Хүүхдийн бүлэг болон ажиллах нь НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Save the Children in Mongolia “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд аймагт 250 өсвөр үеийнхэнтэй 10 клубыг байгуулан баг болон ажиллаж байна. Төслийн зөвлөх Д.Мөнхням эгчтэй хүүхдийн клуб болон ажиллахдаа юуг анхаарах болон нийгмийн ажил мэргэжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
28 Feb 2021
Охидын эрхийн талаар Өсвөр Үеийнхний Дуу Хоолой бүлгийн чиглүүлэгч, Азийн хүний эрхийн шагналтан Г.Мягмарсүрэнтэй хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрхийг яагаад чухалчлан авч үздэг талаар болон Охидын Дуу Хоолой судалгааны талаар ярилцлаа.
1 Feb 2021
Хүүхдийн эсрэг хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сан “Ардчиллын төлөөх шинэ үе” төслийг дөрвөн төрийн бус байгууллагатай хамтран 2020 оноос эхлэн Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн подкастаар Хөөрхөн зүрх ТББ-ын зохицуулагч Б.Оюундарьтай хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж юу вэ, хүчирхэг охид аппликейшны талаар, өөрийгөө болон найзыгаа хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар ярилцлаа.
20 Dec 2020
Ховд аймгийн ЗСК-ын тухай НҮБ-ын “Ардчиллыг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ардчиллын төлөөх шинэ үе” төсөл Ховд аймагт хэрэгжиж байгаа билээ. Энэхүү подкастаар Ховд аймгийн залуу сонгогчийн бүлэг хэрхэн байгуулагдсан болон Ховд аймагт шинэ жил хэрхэн тэмдэглэдэг талаар ярилцлаа.
20 Dec 2020
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээсэн илтгэлийн тухай Өсвөр үеийнхний дуу хоолой бүлэг 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Хүүхдийг Ивээх Сангийн дэмжлэгтэйгээр "Бүх хүүхдийн эрхийн төлөө" нэртэй хүүхдийн эрхийн асуудлаар хөндлөнгийн илтгэл бичсэн байдаг. Энэхүү илтгэлийг хэрхэн бичсэн, Швейцарь улсын Женев хотноо хэрхэн хэлэлцүүлсэн болон илтгэлийн дараа хүүхдийн баг хэрхэн ажилласан талаар та энэхүү подкастаас сонсоно уу.
20 Dec 2020
Young Voices бүлгийнхэн гэж хэн бэ? Бид 2015 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн (ХИС) дэргэд “Өсвөр үеийнхний дуу хоолой” клуб нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ХИС-ийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдах, судалгаа хийх, нөлөөллийн ажлуудад оролцсоор ирсэн. Одоо ч мөн клубын үйл ажиллагаа хэвийн явагддаг бөгөөд нийт 21 ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 13 их сургуулийн оюутан, 4 зөвлөхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай бүлгийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл энэхүү подкастыг сонсоорой
Research this show Explore Pod Engine's podcast research tools and transcript access.
See plans Is this your podcast? Claim your show to manage its details on Pod Engine.
Claim Young Voices Mongolia Where this data comes from Each source has its own observation date. These dates do not mean all data was checked at once.
RSS feed Last successful check: 16 Oct 2026 .
Apple Podcasts ratings (US) Snapshot recorded: 19 Oct 2026 .
Spotify ratings Snapshot recorded: Date unavailable. Host of Young Voices Mongolia? Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Claim this podcast Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice .
Explore this showPodcast research with Pod Engine
See plans